ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Ерөнхий
- “Shoes.mn” нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.
- Үйлчилгээний нөхцөл нь “Shoes.mn”-оос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
- Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Вебсайт” гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://shoes.mn болон ухаалаг утсанд зориулсан “Shoes.mn” аппликейшнийг (цаашид “Shoes.mn” гэх);
- “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Shoes.mn”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
- “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
- Хэрэглэгч нь “Shoes.mn”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
- Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Shoes.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.
- “Shoes.mn” нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
- "Shoes.mn" нь бүртгэгдэж буй Хэрэглэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн үйлдэл хийснээр түүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж “Shoes.mn” үзнэ.
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд “Shoes.mn” дээр бүртгэл үүсгэх тохиолдолд өөрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс урьдчилан зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорын төлөө “Shoes.mn” аливаа хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг “Shoes.mn” шалгах боломжгүй тул Хэрэглэгчийн хийсэн зөвшөөрөх үйлдлийн үндсэн дээр түүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэж үзнэ. Насанд хүрээгүй хэрэглэгч захиалга хийснээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорын төлөө “Shoes.mn” хариуцлага хүлээхгүй.
2. Хэрэглэгч болон бүртгүүлэх
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Shoes.mn”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Shoes.mn”-оос Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- “Shoes.mn”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, таалагдсан барааг хадгалах, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
- Хэрэглэгч нь “Shoes.mn”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь “Shoes.mn”-ын талаар санал гомдол, шүүмж, шинэ санаа зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд shoes.mn/холбоо-барих дээрх онлайн туслах, contact@shoes.mn имэйл хаяг, эсвэл холбоо барих хэсгийн хүснэгтийг бөглөн илгээх боломжтой.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
- Вебсайтын хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Shoes.mn” хариуцна.
3. Захиалга хийх, баталгаажих, цуцлах хугацаа
- Захиалга хийх хугацаа:
- Хэрэглэгч “Shoes.mn” цахим худалдааны системийг ашиглан хоногийн ямар ч үед захиалга хийж болно. Захиалгын тоонд хязгаарлалт тавигдахгүй.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 1 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “Shoes.mn”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Албан ёсны борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
- Захиалгын төлбөр 1 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
- Хэрэглэгч 1 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд "Shoes.mn" ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд (цайны цаг 12:00-13:00), амралтын өдрүүдэд 12:00-17:00 цагийн хооронд 9565 3900 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
- Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
- “Shoes.mn” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Shoes.mn”-ooc мэдэгдэл илгээнэ.
- Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч төлбөр бүрэн төлөгдсөн өдрөөс хойш Улаанбаатар хотод 24 цагт, хөдөө, орон нутагт 7 хоногийн дотор хүргэнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
- Худалдан авсан бараанд НӨАТ-ын баримт олгогдохгүй.
4. Төлбөр төлөх, захиалга цуцлах
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Shoes.mn” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалга хийгдсэнээс хойш 1 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
- “Shoes.mn” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг Үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар зүйл зааснаас бусад тохиолдолд буцаах, солих боломжгүй.
- Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Shoes.mn” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
- “Shoes.mn”-н бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Shoes.mn” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
- “Shoes.mn”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
- “Shoes.mn” нь 4.9-д заасан нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрэглэгчид төлбөр төлөх хүртэл захиалгаа өөрчлөх болон цуцлах боломжийг олгож байгаа бөгөөд захиалгын төлбөр хийгдэж, захиалгаа баталгаажуулсны дараа Хэрэглэгч нь 4.8-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй.
5. “Shoes.mn”-ын оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах
- Цахим барааны тэмдэгтүүд нь “Shoes.mn”-ын өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брендүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
- “Shoes.mn”-ын оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6. Захиалгын хүргэлт хийгдэх байршил, хүргэлтийн төлбөр
- Хэрэглэгчийн захиалгыг Улаанбаатар хот дотор А бүсэд үнэгүй, B бүсэд 6,000 төгрөг, C бүсэд 10,000 төгрөгийн төлбөртэйгөөр тус тус хүргэнэ.
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
- А бүсийн тойрогт:
- Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25-р хороо,
- Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25, 26-р хороо
- Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хороо
- Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 15, 17, 18, 19, 20-р хороо
- Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-р хороо
- B бүсийн тойрогт:
- Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 20, 21, 22, 23-р хороо
- Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 12, 13, 14, 16, 19, 22-р хороо
- Сонгино хайрхан дүүргийн 27, 29, 5, 30, 6, 31, 7, 8, 11, 12, 37, 13, 14, 39, 15, 16, 17, 43, 23-р хороо
- Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороо
- Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 11-р хороо
- Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11-р хороо
- C бүсийн тойрогт:
- Баянзүрх дүүргийн 27, 8, 9, 10, 11, 17, 21, 24-р хороо
- Сонгинохайрхан дүүргийн 1, 26, 2, 3, 28, 4, 9, 34, 10, 35, 36, 38, 40, 41, 18, 19, 20, 22, 24, 25-р хороо
- Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16-р хороо
- Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 21-р хороо
- Чингэлтэй дүүргийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р хороо.
- Дээр заасан хязгаараас гадагш Хэрэглэгчийн хүсэлтээр хүргэлт хийх тохиолдолд тусгай үнийн тариф бодогдоно. Орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар дамжуулан хүргүүлнэ.
- Хэрэглэгчийн захиалгыг Орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг тээвэрлэгч байгууллагад, шилжүүлсэн үеэс эхлэн тухайн бараатай холбоотой эрсдэл нь Хэрэглэгчид бүрэн шилжинэ.
- Хэрэглэгч нь захиалгын хүргэлтийн төлбөр, захиалгын явцад гарч болзошгүй эрсдэлийг өөрийн зардлаар даах үүрэгтэй.
- Хэрэв Хэрэглэгч хүргэлтийн хаягийг буруу эсвэл дутуу өгсөнөөс үүдэн захиалга хүрээгүй, алдагдсан тохиолдолд хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хүлээнэ.
- Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
- Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар бүлэгт заасан “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.
- Хэрэглэгч нь захиалгын мэдээлэл хүргэж буй сувгаар очих “Үнэлгээний асуулга”-ыг бөглөн бараа бүтээгдэхүүнийг хүргэлттэй холбоотой үнэлгээ өгөх эрхтэй.
7. Бараа бүтээгдэхүүн буцаах, солих журам
- Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ захиалгаа цуцалж төлбөрөө буцаан авч болно.
- Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд тухайн барааг буцаах болон солиулах боломжгүй.
- Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ захиалгаа цуцалж төлбөрөө буцаан авсан тохиолдолд хүргэлтийн төлбөр буцаан олгогдохгүй.
- Орон нутгийн хүргэлт бүхий захиалгыг Тээвэрлэгчид хүргэгдсэнээс хойш буцаах эсвэл солих боломжгүй.
- Хэрэглэгчийн мөнгөн буцаалтыг буцаахдаа зөвхөн төлбөр төлсөн (данс эзэмшигчийн нэр ) данс руу буцаана.
8. Хэрэглэгчийн гомдол, маргаан шийдвэрлэх
- Хэрэглэгч “Shoes.mn”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Холбоо барих” хүснэгтийг бөглөж гаргана.
- Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу "Shoes.mn"-тэй шууд холбогдон гаргах бөгөөд "Shoes.mn"-ын нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж "Shoes.mn"-ын нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч хүснэгтэд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Shoes.mn” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
9. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал
- Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
10. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
- Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
- Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
- Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
- Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
- Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
- Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
11. Бусад
- "Shoes.mn" нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр "Shoes.mn" сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
95653900, 86163900